Хоёр иргэн тогтоол усанд живж амиа алджээ

Огцрох амархан жагсаал14 дэх өдрөө үргэлжилнэ. Жагсаалд нэгдэж буй залуус шаардлагаа улам лавшруулж, гүнзгийрүүлэх талаар мэдэгджээ. Өнөөдрийн жагсаал Сүхбаатарын талбайд 16:00 цагаас 20:00 цагийн хооронд болох юм.
Жагсаалд нэгдсэн иргэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрох цаг болсон гэж үзэн дараах найман үндэслэлийг гаргасан. Үүнд,
- Инфляц, үнийн өсөлтийн эсрэг үр дүнтэй тэмцэж чадаагүй.
- Ажилгүйдэл, ядуурал буураагүй.
- Түүхэнд байгаагүй өндөр төсөв баталсан ч төсвийн зарцуулалт ил тод бус байна.
- Хамтарсан Засгийн газар байгуулснаар сөрөг хүчний үүрэг алдагдсан.
- Ардчилалын индексээр Сонгуулийн автократ ангилалд шилжсэн. “DEMOCRACY REPORT 2025” тайланд дурдсанаар 2024 оны байдлаар 45 орон автократ дэглэмд шилжиж байгаа бөгөөд эдгээрийн нэг нь Монгол улс юм.
- Хэвлэлийн эрх чөлөө хумигдсан. Олон нийтийг санаатайгаар талцуулах, хагаралдуулах зорилготой зохион байгуулалттай худал мэдээлэл түгээх болсон.
- УИХ-ын гишүүн Ж.Баярмаад Ерөнхий сайдын гаргасан зохисгүй хандлага нь эмэгтэйчүүдийн эрх, парламентын соёлд ноцтойгоор халдсан гэж олон нийт, улс төрийн хүрээнд хүчтэй шүүмжлэл дагуулсан.
- Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн тансаг хэрэглээний эх үүсвэр тодорхойгүй. Ерөнхий сайд Оюун-Эрдэнийн хүү, түүний найз бүсгүйн хэрэглээ нь албан ёсны орлоготой нийцэхгүй байгаа зэрэг нь Ерөнхий Сайдыг огцруулах хангалттай үндэслэл гэж үзэж байна.