
Өнгөрсөн амралтын өдрүүдэд бензин 200 төгрөгөөр нэмэгдэж олон нийтийг бухимдуулсан. Асуудалтай холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанаас тодруулахад ” Шатахуун импортлогч компаниуд удирдлагууд үнэндээ утсаа аваагүй. Шунхлай компанийнхан 92 дээр алдагдалтай байгаа. Бусад төрлийн бензинээ буулгана гээд, хэлсэн хүрч буулгаж эхэлсэн юм билээ. Нөөц бол хангалттай байгаа.
Нефть импортлогч аж ахуй нэгжүүд үндэслэлгүй шатахууны үнээ нэмсэн. Асуудлын араас манай яамныхан ажиллаж байна. ШӨХТГ-т хандсан. Өнөөдөр үнийн зөвлөл аж ахуй нэгжүүдтэй уулзана. “Шунхлай” компани АИ-92-оос бусад түлшний үнээ 200 төгрөгөөр буцаан булгасан, бусад аж ахуй нэгжүүд ч буулгах ёстой. Дизель түлш бүүр тонн тутам үнэ буурах ёстой. Дэлхийн зах зээл дээр үнэ буурсан байгаа” гэв.