
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, өнөөдөр хэлэлцэж буй.
Энэ үеэр,
УИХ-ын гигүүн Д.Бум-Очир, Ирэх жилүүдэд олон сургууль барих гэж байгаа нь сайшаалтай асуудал. Гэвч ажиллах хүчин, багш алга. Манай багш нар Солонгост ажиллаж байна шүү дээ. Тэднийг эх оронд нь авчрахын тулд цалинг нь нэмэх хэрэгтэй. Багш нарын цалинг нэмэх боломж байна уу?
УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр: Багшийн хомстолыг шийдэхээр зургаан багц ажил төлөвлөн хийж байна. Багшийн үндсэн цалин 1,1 сая төгрөг. Багшийн нэр хүндийг өсгөх ажил хийж байна. Тэд гэр бүлээ бүрэн тэжээх чадвартай байх ёстой. УИХ энэ асуудлыг дорвитой шийдэх хэрэгтэй.