
МАН-ын Бага хурлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, энэ удаагийн хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэхгүй бол ёс зүйн хариуцлага хүлээнэ гэж мэдэгдсэн. Энэ дагуу тэрээр хариуцлагаа хүлээгээд явах нь тодорхой болов. Тэгвэл Ерөнхий сайдад горилогч нарыг танилцуулж байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт…
Сандагийн Бямбацогт нь Монгол Улсын Их Хурлын гишүүнээр нийтдээ таван удаа сонгогдсон туршлагатай улстөрч. Түүний улс төрийн карьер дараах байдлаар өрнөсөн:
- 2008-2012 он: Анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон.
- 2012-2016 он: Хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр ажилласан.
- 2016-2020 он: Гурав дахь удаагаа сонгогдож, энэ хугацаанд 2016-2017 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажилласан.
- 2020-2024 он: Дөрөв дэх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон.
2024 оноос хойш: Тав дахь удаагаа сонгогдон, одоог хүртэл УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Ийнхүү С.Бямбацогт нь нийтдээ 17 жил УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд одоогийн бүрэн эрхийн хугацаа дуусахад энэ тоо 21 жил болох юм.
Хотын даргаар хоёр жил ажиллах хугацаандаа багагүй хэл ам дагуулсан тэрээр хамгийн сүүлд 3,2 тэрбум төгрөгөөр Сүхбаатарын талбайн урд усан оргилуур барьж, УИХ-ын гишүүн болж дэвшсэн. Усан оргилуур багагүй хэл ам дагуулсан ч ашиглалтад оруулсан. Түүний гавьяа байгуулсан нэг ажил бол Налайхын зам. Олон жил засвар хийгээгүй энэ замын бүтээн байгуулалтын автор нь С.Амарсайхан. Түүний хувьд хамгийн олон гадаад хэлтэй нь Шадар сайд С.Амарсайхан аж. Түүний намтартаа бичсэнээр тэрбээр англи, орос, хятад хэлтэй гэнэ.
БОЛОВСРОЛ
- 1991 онд Налайх Эрдмийн оргил сургууль
- 1996 онд АНУ-ын Калифорниа мужийн Фресно институт
- 2000 онд АНУ-ын Саут Уэст их сургууль, хууль зүйн магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 1992-1993 онд Монгол Улсын Шинжлэх ухаан, мэдээллийн технологийн төвийн ажилтан
- 2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын ажилтан
- 2004-2007 онд Американ Трэйд & Девелопмент компанид гадаад худалдааны менежер
- 2012-2020 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч
- 2017-2019 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
- 2019-2020 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
- 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2020-2021 онд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд дарга
- 2021 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Тодруулбал, Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Гомбожавын Занданшатарыг томилохоор тохироонд хүрсэн талаар улс төрийн хүрээнд яригдаж байна. Харин томилох эсэх асуудлыг энэ амралтын өдрүүдэд шийдэх товтой байна.
БОЛОВСРОЛ
- 1987 онд 10 жилийн 77-р дунд сургууль
- 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч
- 2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш
- 1995-1998 онд Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрчлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал
- 1998-2000 онд Монгол Банк Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банканд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн
- 2000-2003 онд ХААН Банк Дэд захирал
- 2003-2004 онд Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд
- 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2009-2012 онд Гадаад харилцааны сайд
- 2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
- 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
- 2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын дарга
- 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын дарга
Тэрээр 2000 оноос хувийн хэвшил, бизнесийн үйл ажиллагаандаа цэг тавьж, намд, төрд орж ирсэн гэдэг. Тэр цагаас даргын албан тушаалд томилогдох болж, 2002 оноос эхлэн Хотын захиргаанд хэлтсийн дарга, дэд дарга хийж байгаад, Гаалийн ерөнхий газарт оржээ. Харин 2004 онд анх МАН-аас Говь-Алтай аймагт нэр дэвшиж, УИХ-д сонгогдож байв.
Төрд ажилласан түүх нь гааль, мэргэжлийн хяналттай холбогддог. Тэрээр төрд ажиллахын хажуугаар газар тариалангийн бизнес эрхэлж, өдгөө Сэлэнгэ аймагт махны чиглэлийн шинэ үүлдрийн үхрийн фирм ажиллуулдаг, жилийн орлого нь 2,4 тэрбумд хүрдэг байна.
БОЛОВСРОЛ
- 1990 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
- 1999 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургууль
- 2005 онд Маастрихтын Их сургууль, Магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 2000-2002 онд Нефть, онцгой албан татварын гаалийн газрын дарга
- 2002-2004 онд Улаанбаатар хотын гаалийн газарт хэлтсийн дарга, дэд дарга
- 2004-2006 онд Гаалийн ерөнхий газарт зөвлөх
- 2006-2008 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд дарга
- 2008-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
- 2020-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга
- 2021-2024 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга
- 2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөх
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2024 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд