
Өдгөө 91 настай МУГТ Ц.Раднаа Дэлхийн мастеруудын наадмын таван төрлөөс, таван алтан медаль хүртэж түүх бүтээлээ. Тодруулбал, МУГТ, ОУХМ Цэрэнгийн Раднаа Тайвань улсын Тайпэй хотноо болсон “Дэлхийн мастеруудын наадам”-ын 90-94 насны ангиллаас таван төрөлд оролцож, таван алтан медаль хүртжээ. Тэрээр энэ оны гуравдугаар сард 60 метр болон 800 метрийн зайд уралдан, хошой алтан медалийн эзэн болж, Америкчуудыг гайхшруулж байсан юм.
Мөн тэрээр, 85 настайдаа буюу 2019 онд Бүгд Найрамдах Польш Улсад болсон хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван алтан медаль хүртэж, нэг дээд амжилт тогтоосон анхны монгол хүн билээ. Биширмээр амжилтыг удаа дараалан үзүүлж, тамирчин хүн тэсвэр тэвчээртэй байж, тогтмол бэлтгэлээ хийж чадвал зорилгодоо хүрдгийг тэрээр ийн харуулж байна.