Аргентинд болсон жагсаалын үеэр олон арван хүн гэмтжээ

Лондоны “Tottenham Hotspur” клуб УЕФА-гийн Европа лигийн финалын тоглолтод “Manchester United” клубыг 1:0 харьцаатайгаар хожиж, 17 жилийн дараа лигийн анхныхаа цомыг хүртэв.
Испанийн Бильбао хотын Сан-Мамес цэнгэлдэхэд болсон тоглолтын цорын ганц гоолыг Тоттенхэм клубийн тоглогч Бреннан Жонсон 42 дахь минутад оруулжээ.
Хамгийн сүүлд Тоттенхэм 2008 онд Английн хөлбөмбөгийн лигийн аварга болж байсан бол УЕФА-гийн Аваргуудын лигийн цомыг 1984 онд хүртэж байжээ.
Тоттенхэм клубийн хувьд Европа лигийн аварга болсноор Аваргуудын лигийн 2025/26 оны улирлын тэмцээнд оролцох эрхтэй болж байна.