
МАН-ын Бага хурал өчигдөр шөнөжин хуралдаж, гэрээгээ зөрчсөн намыг хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс гаргахаар шийдвэрлэсэн юм. Гаргасан шийдвэрийг хамтарсан Засгийн газарт орж ажиллаж байгаа бусад улс төрийн намуудад өнөөдөр танилцуулна.
Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “Бага хурал 70 гаруй хувийн ирцтэйгээр хуралдаж дууслаа. МАН-ын анхан, дунд шатны байгууллагууд, намын гишүүдээс ирсэн санал шүүмжлэлийг үндэслэн МАН Засгийн газарт хамтран ажиллах гэрээг зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг бүрдүүлж, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд дэвшүүлсэн “Шинэ сэргэлт”-ийн бодлого, бүсчилсэн хөгжлийн реформын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй. Намын төлөөллийн төв байгууллага болох Бага хурал олонхоороо шийдвэр гаргасан учраас энэ шийдвэрийг маргааш танилцуулна. Хамтарсан Засгийн газар байгуулах гэрээнд заасны дагуу Бодлогын зөвлөлд асуудлыг танилцуулж, дараагийн алхмыг хийх болно” гэсэн юм.