УИХ-ын гишүүн Д.Ганбат “Огцрох амархан” жагсаалд нэгдэв

MCS Холдинг ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Гантөмөр өөрийн цахим хуудаснаа сонгуулийн хандивын талаар үзэл бодлоо илэрхийлэв. Үүнийг сийрүүлбэл,
Сонгуулийн хандивын талаар нэг пост оруулмаар санагдлаа
Дөрвөн жил тутам болдог УИХ-ын сонгуулиар монголчууд бид нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр болон хэрэгжих боломжийг нь цэгнэн, “эрдэнэ мэт” саналаа өгч, Монгол төрийнхээ эрх барих дээд байгууллагыг сонгодог. Мөн дэлхийн олон улс орнуудын жишгээр үндэсний аж ахуйн нэгж, компаниудын зүгээс “бизнесийн нийтлэг орчныг сайжруулж, улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулна” хэмээн итгэж найдаж, дэмжиж буй зарим нэр дэвшигчдэд тогтоосон хэмжээ хязгаарын хүрээнд ИЛ ТОД хандив өгөх хуулийн зохицуулалттай байдаг.
2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр М-Си-Эс группийн зарим охин компаниас хуулийн хүрээнд зөвшөөрөгдсөн хандивыг нээлттэй, ил тод байдлаар өгч, зохих журмын дагуу тайлагнасан. Хандивыг ямар нэг хариу “төлбөр”-гүйгээр олгосон.
Компаниудын хандив ил тод байснаар олон нийтийн хараа хяналтанд орж, аливаа явцуу эрх ашгийн төлөө улс төрийн шийдвэрт нөлөөлөх боломжгүй болж, зөв жишиг тогтож байгаа гэдгийг эрүүл саруул ухаантай дийлэнх хүмүүс ойлгож байгаа гэдэгт итгэж байна.
Харин хуулийн дагуу ил тод хандив өгснийг нь мушгиж буруутгаснаар дараа дараагийн компаниудын хандив далд болж, далд хуйвалдаан руу хэлтийх вий гэж болгоомжилмоор санагдана хэмээжээ.
