Орчлон хорооллын зүүн талын хашааг буулгаж, явган хүний зам барилаа

Туулын замын тендер энэ сарын 29-ний өдөр нээнэ. Худалдан авах ажиллагааны тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалтыг хийж, маргаан үүсэхгүй бол ирэх 6-р сард багтаан барилга угсралтын ажлыг эхлүүлэх талаар Хотын дарга Х.Нямбаатар хэллээ.
Тэрээр, “Нийтдээ 33 км урт, зургаан эгнээтэй, гэрлэн дохиогүй тууш зам байх юм. Энэ замын 13 км нь гүүрэн байгууламжаар явна. Нэг ёсондоо хотын урд хэсгийн гүүрнүүд дээгүүр давсан гүүрэн байгууламжууд шинээр хийгдэнэ гэсэн үг. Ингэхдээ одоо байгаа гүүрний хөдөлгөөний зогсоохгүйгээр бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн.
Мөн хотын нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 80 гаруй хувьтай байна. Нийт 25.7 км бөгөөд мөн зорчих хэсгийн 6 эгнээтэй байх юм. Энэ тойрог замын эхлэл Наадамчдын замаас “Өнөр хороолол”, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Монель, Чулуун овоо гэсэн чиглэлээр явж, Туулын хурдны замтай холбогдоно.
Ингэснээр Туулын хурдны зам түгжрэлийг 15 хувь, 1-р тойрог зам 40 гаруй хувиар бууруулна. Эдгээр замуудыг ашиглалтад оруулснаар замын түгжрэл 50 гаруй хувиар буурах тооцоолол хийгдсэн.
Үндсэндээ хотын өмнөд хэсгээр баруунаас зүүн тийш хотын төвөөр дайрахгүй шууд өнгөрөх боломжтой тууш зам болон хотын төвөөр дайрахгүйгээр хойд чиглэлээрээр баруунаас зүүн тийш зорчих боломж нээгдэнэ” гэв.