Шон “Дидди” Комбсын секс үдэшлэгүүд хэдэн өдрөөр үргэлжилдэг байжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа Газын зурвасын 1 сая орчим палестинчуудыг Ливи рүү бүр мөсөн нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөсөн талаар өнгөрсөн баасан гарагт NBC News суваг мэдээлжээ.
NBC News сувагт эх сурвалжуудын мэдээлснээр Д. Трампын засаг захиргаа уг төлөвлөгөөгөө Ливийн эрх баригчидтай маш нухацтай хэлэлцэж байгаа ба палестины иргэдийг газар нутагт нь нүүлгэн шилжүүлснийхээ хариуд Вашингтон 10 гаруй жилийн өмнө царцаасан Ливийн олон тэрбум ам.долларыг Ливид буцаан өгөх аж.