“Хүн бүрд шударга ёс, эрх тэгш байдлыг хангах” төсөл хэрэгжинэ

ГССҮТ-ийн ачааллыг бууруулах үүднээс Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг гэмтлийн үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлдэг болжээ. Ингэснээр тус эмнэлэг орон нутаг болон нийслэлийн есөн дүүргийн хаанаас ч ирсэн яаралтай түргэн тусламжийн тасгаараа үйлчлэх юм.
Өндрөөс унаж хөл гараа бэртээх, нохойд хазуулж уруулах, спорт зааланд тоглож байхдаа гэмтэх тохиолдол өдөр тутам гардаг. Тэгвэл заавал Гэмтэл, согог судлалын үндэсний төвийг зорих шаардлагагүй.
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Гэмтэл, согог заслын тасаг нийт 14 эмч, сувилагч, эмнэлгийн ажилтантай, 30 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна.