ТАНИЛЦ: Маргааш цахилгаан хязгаарлах хуваарь

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тансаглалаас үүдэлтэй олон нийт бухимдаж, орлогоо нотлохыг шаардаж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр залуус нэгдэн Чингисийн талбайд тайван жагсаал хийхээр цуглаж эхэллээ.
Жагсагчид:
- Миний үеийн залуугийн хэрэглээ тийм их байгааг хараад үнэхээр гайхсан. Гэхдээ цочирдоогүй. Дарга нарын хүүхдүүд угаасаа л тийм байдаг шүү дээ. Гэсэн ч хэрээс хэтэрсэн асуудал мөн. Өнөөдрийн жагсаал бол ганц цүнхний асуудал биш. Бродюраас эхлэлтэй биднийг тэнэгтүүлсэн, доромжилсон олон үйл явдал болсон шүү дээ.
- Ерөнхий сайд орлогоо нотлоод, тайлбар хийх ёстой. Огцруулах нь зөв шийдэл эсэхийг үнэндээ мэдэхгүй байна. Эрхээ давуулан эдэлдэг эрх баригчдад хариуцлага тооцдог тогтолцоо бий болгомоор байна.
Жагсаалд нэгдсэн иргэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрох цаг болсон гэж үзэн дараах найман үндэслэлийг гаргажээ.
- Инфляц, үнийн өсөлтийн эсрэг үр дүнтэй тэмцэж чадаагүй.
- Ажилгүйдэл, ядуурал буураагүй.
- Түүхэнд байгаагүй өндөр төсөв баталсан ч төсвийн зарцуулалт ил тод бус байна.
- Хамтарсан Засгийн газар байгуулснаар сөрөг хүчний үүрэг алдагдсан.
- Ардчилалын индексээр Сонгуулийн автократ ангилалд шилжсэн. “DEMOCRACY REPORT 2025” тайланд дурдсанаар 2024 оны байдлаар 45 орон автократ дэглэмд шилжиж байгаа бөгөөд эдгээрийн нэг нь Монгол улс юм.
- Хэвлэлийн эрх чөлөө хумигдсан. Олон нийтийг санаатайгаар талцуулах, хагаралдуулах зорилготой зохион байгуулалттай худал мэдээлэл түгээх болсон.
- УИХ-ын гишүүн Ж.Баярмаад Ерөнхий сайдын гаргасан зохисгүй хандлага нь эмэгтэйчүүдийн эрх, парламентын соёлд ноцтойгоор халдсан гэж олон нийт, улс төрийн хүрээнд хүчтэй шүүмжлэл дагуулсан.
- Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн тансаг хэрэглээний эх үүсвэр тодорхойгүй. Ерөнхий сайд Оюун-Эрдэнийн хүү, түүний найз бүсгүйн хэрэглээ нь албан ёсны орлоготой нийцэхгүй байгаа зэрэг нь Ерөнхий Сайдыг огцруулах хангалттай үндэслэл гэж үзэж байна.