Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг дэмжлээ

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн анхдугаар хурлыг зохион байгууллаа
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Дэд зөвлөлийн анхдугаар хурлыг энэ оны 03 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулав.
Хуралд Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-очир болон дэд зөвлөлийн гишүүд оролцсон юм.
Дэд зөвлөлийн хуралдаанаар Мансуурах донтой хүнийг сайн дурын болон шүүхийн шийдвэрээр албадан эмчлэх, хэрэглээнээс татгалзуулах, шаардлагатай тусламж үйлчилгээг, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх донтох эмгэгийн нөхөн сэргээх төв буюу “Дэмжих төв”-ийг 2025 онд байгуулах асуудлыг Үндэсний хороо шийдвэрлэж, дэд зөвлөл гишүүн байгууллагууд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах талаар хэлэлцлээ.





