Монголын хүмүүнлэгийн өдрийг “Энэрэнгүй үйлсийн талд” уриатай тэмдэглэнэ

Ерөнхий сайдын дэргэдэх Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөл, Хөгжлийн банкны хуулийн шинэчлэлийн талаар хэлэлцэж байна.
Худалдан авах ажиллагааны одоогийн хууль нь бага үнийн дүнгээр өрсөлдөж, чанаргүй худалдан авалтыг дэмжсэн буруу жишиг тогтсон тул цаашид чанарт суурилсан шалгуурыг урьтал болгох өөрчлөлтийг хийнэ.
10 тэрбум төгрөг хүртэлх төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад оролцоход тендерийн баталгаа шаардахгүй болно. Ингэснээр нийт тендер шалгаруулалтын 99.6 хувьд баталгаа гаргалгүй оролцох боломжтой болж буйг хуулийн төсөл боловсруулагчид танилцууллаа.
Хөгжлийн банкийг экспорт, импортын банк болгох эрх зүйн орчин бүрдүүлэхээр ажиллаж байна. Удахгүй УИХ-д хуулийн төслийг өргөн барина.