
Завханы Тосонцэнгэл-Архангайн Цэцэрлэг чиглэлийн улсын чанартай авто замыг тодорхойгүй хугацаагаар хаасан хэвээр байна.
Завхан аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Солонготын даваанд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Архангайн Цэцэрлэг- Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай авто замыг 5-р сарын 4-ний өдрийн 17:00 цагаас хойш тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэрийг гаргасан.
Тус чиглэлд өнөөдрийн 09.00 цагийн байдлаар хөдөлгөөнийг нээгээгүй байна. 5-р сарын 4-ний өдөр Солонготын даваанд их хэмжээний цас орж, мөстөж халтиргаа гулгаа үүссэн нөхцөл байдалтай байна.
Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн есөн алба хаагч хоёр техниктэйгээр ажиллаж Солонготын даваанд саатсан 24 автомашин, 96 зорчигчийн аюулгүй байдлыг хангаж ажиллажээ.
Зорчих чиглэлийн хөдөлгөөнийг цаг агаарын нөхцөл байдал, автозамын зорчих хэсэг бүрэн аюулгүй болсон үед нээх юм гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.