А.Ариунзаяа: Хамтарсан Засгийн газрыг хэлэлцэх санаачилга МАН-аас гаргаагүй

Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэнэ. Тодруулан хэлбэл, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджавыг чөлөөлөх эсэхийг хэлэлцэх нь ээ.
Д.Загджав нь эрх зүйч, эдийн засагч, инженер мэргэжилтэй. Улс төрийн ухааны доктор. ОХУ-ын Батлан хамгаалах, аюулгүй байдал, эрх зүйн академийн профессор. Бригадын генерал. Волейболын спортын мастер цолтой.
Төгссөн сургууль:
- 1971-1981 онд Ховд аймгийн10 жилийн 1-р дунд сургууль,
- 1981-1985 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль;
- 1997-1999 онд Төрийн Захиргааны Удирдлагын Хөгжлийн Институт,
- 1999-2000 онд Төрийн Удирдлагын академи;
- 2001-2003 онд Оросын Холбооны Улсын Новосибирск хотын эдийн засгийн удирдлагын Улсын академи;
- 2015-2018 онд Оросын холбооны улсын Иркутск хотын Зам харилцааны Улсын их сургууль.