
Цахилгааны шугам дээр гарсан могойноос болж Японы хурдан галт тэрэгний хамгийн өндөр ачаалалтай Токио-Осака чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөн өнгөрсөн лхагва гарагт 2 цаг орчим зогсоход хүрчээ.
Маибара болон Гифү-Хашима өртөө хооронд төмөр замын дээр байрлах цахилгаан шугамд орооцолдсон могойноос болж төмөр замын цахилгаан эрчим хүч тасарч, олон зуун зорчигчид цахилгаан эрчим хүчний хангамж хэвийн болох хүртэл зам дээр гацаж, галт тэрэгний буудлууд дээр бужигнаан үүссэн байна.
Япон даяар Golden Week буюу бүх нийтийн амралтын 7 хоног эхэлж, Осака хотод Олон улсын экспо болж байгаатай холбоотойгоор галт тэргээр зорчих иргэдийн тоо эрс нэмэгдсэн байгаа аж.
Токио, Нагояа, Осакаг холбосон төмөр замын шугамаар өдөртөө 370 гаруй галт тэргээр дунджаар 430 мянга орчим хүн зорчдог байна. Хурдан галт тэрэгний ачаар иргэд хоёр хүрэхгүй цагийн дотор Японы нийслэл Токио хотоос Осака хотод хүрдэг ба 1964 оны Токиогийн Олимпын наадмын өмнөхөн ашиглалтад орсон Японы хурдан галт тэрэг шинкансенаар өнөөдрийн байдлаар 7 тэрбум гаруй хүн зорчжээ.
Эх сурвалж: www.theguardian.com