
Өнгөрсөн мягмар гарагт Лос Анжелес хотноо телевизийн салбарын шилдгүүдийг тодруулах 78 дахь удаагийн Эмми шагнал гардуулах ёслол болж өнгөрсөн байна. Энэ удаагийн шагнал гардуулах ёслолоор Apple TV-ийн бүтээл “Widow’s Bay” инээдмийн цуврал хамгийн олон буюу 14 төрөлд шагнал хүртжээ.
Тус цувралд гол дүр бүтээсэн Уэльсийн жүжигчин Мэттью Риз “Widow’s Bay” цувралд бүтээсэн дүрээрээ Инээдмийн цувралын гол дүрийн Шилдэг эрэгтэй жүжигчин мөн Netflix-ийн “The Beast in Me” богино цувралд бүтээсэн дүрээрээ Телевизийн богино хэмжээний цуврал эсвэл Уран сайхны киноны гол дүрийн Шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртэж, Эмми шагнал гардуулах ёслолын хоёр ч төрөлд шилдэг гол дүрийн жүжигчний шагналыг хүртсэн анхны хүн болсон байна.
Оны шилдэг цувралаар хоёр дахь жилээ дараалан яаралтай тусламжийн тасгийн эмч, эмнэлгийн ажилчдын ажлын нэг өдрийг харуулсан “The Pitt” цуврал тодорсон бол тус цувралд гол дүр бүтээсэн жүжигчин Ноа Уайли мөн л хоёр дахь жилээ дараалан Телевизийн цувралын гол дүрийн Шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртсэн байна.










