
Боловсролын сайд Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүн Лу.Гантөмөрийг хамаарал бүхий “Глобал олон улсын сургууль”-даа төрөөс хувьсах зардлын санхүүжилт авч байгаа хэмээн мэдэгджээ.
Тэрбээр хэвлэлд мэдээлэл өгөхдөө Лу.Гантөмөр хувийн сургуулиудад төрөөс санхүүжилт олгохыг шүүмжилсэн атлаа өөрийнх нь “Глобал” сургууль төрөөс санхүүжилт авч байгааг дурдсан байна.
Үүний хариуд Лу.Гантөмөр өөрийн цахим хуудсандаа

“Боловсролын сайд Л.Энх-Амгалан аа наад солиотой галзуу гүтгэлгээ зогсоогоорой хувийн сургуультай мэтээр миний нэртэй холбон мэдээлж байгаа нь үндэслэлгүй бөгөөд олон нийтэд буруу ойлголт төрүүлсэн мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Улс төрийн маргааныг баримт нотолгоонд тулгуурлан, хүний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдалгүйгээр явуулах ёстой бөгөөд ташаа мэдээлэл түгээсэн бол залруулга хийхийг шаардаж байна” гэжээ










