
Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн (2025 оны эхний 3 сар)
-Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2025 оны эхний 3 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 9.1 хувь, өмнөх сараас 0.3 хувиар өссөн байна.
Үнийн өсөлтийг бүсчлэн авч үзвэл:
- Баруун бүсэд барааны бүлгийн үнэ 7.9 хувь
- Улаанбаатар хотод үйлчилгээний бүлгийн үнэ 20.4 хувь
- Баруун бүсэд хүнсний бүлгийн үнэ 10.9 хувь
- Улаанбаатар хотод хүнсний бус бүлгийн үнэ 12 хувиар тус тус өссөн үзүүлэлт нь хамгийн өндөр байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 430 нэр төрлийн бараа, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 418 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг ажээ.
Нийт 430 нэр төрлийн бараа, үйлчилгээний 238 нь импортын бараа буй бөгөөд энэ нь нийт жингийн 55.5 хувийг эзэлж байна.
Эдгээрээс ард иргэдийн хоол хүнсэндээ голчлон хэрэглэдэг мах, махан бүтээгдэхүүний үнэ 2025 оны 3 дугаар сард өмнөх оны Талх, гурил, будааны бүлгийн үнэ 3.9 хувиар өсөхөд талх, нарийн боовны үнэ 6 хувиар, гоймонгийн үнэ 18.6 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.мөн үеэс 17.5 хувиар өсөхөд үхрийн махны үнэ 16.4 хувиар, адууны махны үнэ 7.6 хувь, хонь болон ямааны махны үнэ 22.4 хувиар өссөн байна.

-Юмны үнэ бол маш их өсөж байгаа. Долларын ханш улам өсөж байна. Тэгэх тусмаа бүх юм нь маш хүнд, хэцүү болж байна. Тэгээд өргөн хэрэглээний бараа бол ер нь минут секунд тутамд, ингээд юмны үнэ огцом их өндөр болж байгаа нь иргэд бидэнд драмт болж байгаа.
Ер нь энэ инфляцтайгаа ерөөсөө тэнцэхгүй бол их хэцүү. Тэгээд валютын ханш нь одоогоор ямар байгаа билээ? Шуудхан хэлэхэд хэцүү л байгаа шүү дээ. Монголд амьдрахад улам л хүнд, хэцүүд болоод, хаанаа ч хүрэлцэхгүй л байна. Ялангуяа залуу гэр бүлүүд, яг цалингаараа амьдардаг хүмүүс маш хэцүү л байгаа байх. Ажлаасаа тараад л такси хийж байгаа залуучууд зөндөө л харагддаг шүү дээ.


-Үнийн өсөлт маш огцом нэмэгдэж байна. Ер нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх нь тодорхой байдаг. Яагаад гэвэл дэлхийн зах зээл дээр өдрөөс өдөрт юмны үнэ өсөж, хэлбэлзэж л байдаг. Харин бид нарын хийсэн нэг алдаа болохоор миний бодлоор байж байж байгаад ингээд огцом өсгөж байгаа нь ард иргэдэд маш том цочрол болж байгаа юм болов уу. Анхнаасаа бага багаар нэмээд явсан бол энэ чинь тийм маш том цочрол болохгүй шүү дээ. Ядаж хүмүүс санхүүдээ бэлтгэлтэй байна. Тэгэхээр энэ тал дээр маш дутмаг байгаа юм болов уу гэж бодож байна. Ер нь үнэ бол хаа сайгүй өсөж байгаа. Би өөрөө Японд амьдарч байсан, Америкт амьдарч байсан, гэхдээ хэзээ ч ингэж огцом өсдөггүй, өсөхийнхөө хэрээр цалингаа бас нэмдэг. Манайд болохоор цалин нэмэхгүйгээр бүх зүйлээ өсгөөд бензин нь өсөөд байдаг. Мэдээж йлгомжтой, ийм 2 том хөрш орны дунд байж буй нь бүх юмаараа хамааралтай.
Одоо тог цахилгаанаа гэхэд л Оросоос авч байна. Бараа бүтээгдэхүүнээ Хятадаас авч байна. Бид нар өөрсдөө маш их байгалийн нөөцтэй, тэд нарыгаа зөвөөр ашиглаж чадах юм бол бид нар энэ 2 хөршөөсөө тийм их хамааралтай болохгүйгээр өөрсдөө дотооддоо бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх боломжтой юм аа. Гол нь тэд нарыг манай төрд суугаа хүмүүс, ах нар маань хараасай, анзаараасай, ард иргэдээ жоохон бодоосой л гэж хэлмээр байна.


-Ер нь нэмэгдэж байгаа. Ард иргэд бид нарын амьдралд эрс сөргөөр нөлөөлж байна. Авч буй цалин, тэтгэвэр хаанаа ч хүрэхгүй байна шүү дээ. Нөгөө авах чадвар нь, мөнгөнийх нь ханш нь уначихсан болохоор хүнд байна. Өргөн хэрэглээ нь, барааны үнэ нь, тэнцвэр нь алдагдаад л байх юм байна шүү дээ. Ер нь мэдээж одоо ард түмний амьдралд нөлөөлөхгүй байна гэж хаа байх вэ? Нөлөөлж байгаа. Одоо тэгээд тэр бүгдийг чинь нийгмийнхээ аясыг л дагадаг байх даа.


-Ер нь үнийн өсөлт биидний амьдралд нөлөөлж байгаа. Ковидын өмнөх үед л гэхэд юмны үнэ харьцангуй бага байсан. Номин ороод хоёр тортой юм авдаг байсан ч одоо бол эсрэгээрээ нэг тор ч хүнс авч чадалгүй гарч байна. Би чинь 2 хүүхэдтэй, оюутан байхгүй юу. Тэгээд ер нь бол яг тусдаа бие дааж Монголд амьдрахад нэлээн хэцүү л болчихсон. Гурилын хувьд дотоодын үйлдвэрийнхээ гурилыг хэрэглэдэг л дээ. Улаанбаатар гурилаа хэрэглэдэг, тэгээд ер нь бол хүнсний бараа бүтээгдэхүүн ямарваа нэг юм органикаараа байвал бидний эрүүл мэндэд тустай. Импортынхоо биш өөрийн улсынхаа бүтээгдэхүүнийг дэмжээд хэрэглэсэн нь зүгээр л гэж бодож байна. Махны тал дээр өчнөөн сая малтай л гэдэг. Гэтэл ерөөсөө л одоо хамгийн үнэтэй бүтээгдэхүүн чинь мах л болчхоод байна шүү дээ. Ер нь мах, гурил, будаа үнэ байнга өсчихдөг, үнийн хувьд маш хэцүү л байна даа.


-Цалин, тэтгэвэр аль ч юмандаа хүрэхгүй. Ерөөсөө анх ковидын үед махны үнэ 15.000-17.000 байсан. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дээр төрийнхөө бодлогод хэрэгжүүлээд үнийг нь тогтвортой барих л чухал байна. Тэгэж л чадахгүй, үнийн хөөрөгдөл үүсчихна, бүх л бараа бүтээгдэхүүнийн үнэ өсчихөөд байдаг. Энэ чинь ард түмний амьдралд маш хүнд дарамт учруулж, нуруун дээр үүрч буй ачаа улам л томроод байна.
Өргөн хэрэглээний бараа дотроо бидний хамгийн их голчлон хүнсэндээ хэрэглэдэг нь гурил, мах. Гэтэл хамгийн үнэтэй нь эдгээр бүтээгдэхүүн болчихдог.
Энэ бол хамгийн хүнд асуудал байна. Гурилын хувьд бид эх орныхоо үйлдвэрлэлийн гурилыг гол нь хэрэглэвэл аль аль талаасаа хэрэгтэй л санагдах юм. Эрүүл мэндийнхээ талаас нь ч бодоход дотоодын үйлдвэрийн гурилыг л хэрэглэж байвал болохоор санагдаад байгаа.