
1889 онд Парисын конвенцоор тавдугаар сарын 1-ний өдрийг Олон улсын ажилчдын эрх ашгийг хамгаалах өдөр болгон зарласан байна. Ажилчдын баяр буюу “Майн баяр”-ыг Орост 1890 оноос тогтмол тэмдэглэх болжээ.
Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр буюу Хөдөлмөрчдийн баярыг дэлхий нийтээр жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Дэлхийн 100 гаруй оронд энэ өдрийг ажилчдын эрх ашгийг хамгаалах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах тэмцлийн түүхийг бэлгэдэн тэмдэглэн өнгөрүүлдэг.
Монгол Улс 1922 оноос эхлэн Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийг тэмдэглэж ирсэн бөгөөд Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны нэг тал ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос жил бүр арга хэмжээ зохион байгуулдаг.
Түүнчлэн сонирхуулахад барууны орнуудад тус өдрийг тэмдэглэн бүжиг хийдэг байна.