Жуулчин тосох, зочин угтах үйлчилгээг нэгдсэн байдлаар хийнэ

Дөрөвдүгээр сарын 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 20, 21-нд ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
2025 оны 04-р сарын 20-ноос 04-р сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
- 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- 22-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- 23-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 20, 22-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зарим газраар, 23-нд нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө -12…-17 градус хүйтэн, өдөртөө -4…+1 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +13…+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан гэж ЦУОШГ-аас мэдээллээ.