Танилц: Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд

Арилжааны банкнуудын хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 35.3 их наяд төгрөгт хүрч, 2024 оны мөн үеийнхээс 9.4 их наяд төгрөгөөр өсжээ. Гэхдээ нийт зээлийн өрийн үлдэгдлийн 90.8 хувийг хэвийн зээл эзэлж байна.
Мөн анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.5 их наяд төгрөгт хүрч, 2024 оны мөн үеийнхээс 280.7 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Энэ төрлийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4 хувьтай тэнцсэн байна.
Улмаар чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2 их наяд төгрөгт хүрч, 2024 оны мөн үеийнхээс 9.5 тэрбум төгрөгөөр буурчээ .