
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааны хүрээнд болж буй Аймгийн брэнд бүтээгдэхүүн, хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа.
Хангайн бүсийн анхдугаар хуралдааны үеэр ХОРШООЛОГЧДЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА зохион байгуулагдаж байна.
Үзэсгэлэн худалдаанд хүрээнд Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн хоршоологчдын брэнд бүтээгдэхүүний танилцуулга болж байна. Тодруулбал, Хангайн бүсийн аймаг бүрээс 10 хоршоо оролцож, бүс нутгийн онцлог болсон, байгальд ээлтэй, бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа.
Үзэсгэлэнд малын гаралтай бүтээгдэхүүн, уламжлалт хэв шинжийг шингээсэн хувцас үйлдвэрлэл, эрүүл мэндэд тустай амин дэм зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн багтсан бөгөөд иргэд худалдан авч, хоршоологчдын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж байна.
Энэхүү арга хэмжээний зорилго нь Хангайн бүсийн аймаг, сумдын хөгжлийн бодлого төлөвлөлт, төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын хүрээнд бүс нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг танилцуулах зорилготой. Мөн орон нутгийн бизнес төслүүдийг олон нийтэд танилцуулж, хөрөнгө оруулагчдыг татах, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.