Шинээр сонгогдсон АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордонд үг хэлэх үеэрээ “Stargate” нэртэй шинэ компанийг үүсгэн байгуулж, хиймэл оюун ухааны хөгжүүлэлтэд 500 тэрбум америк долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдлээ. Энэ талаар “Bloomberg” мэдээлэв.
“Stargate” компани нь “OpenAI”, “SoftBank”, “Oracle” компаниуд хамтарсан компани ба Трамп эл төсөлд онцгой шийдвэрүүдээрээ дэмжихээ амлав. “Oracle” компанийн тэргүүн Ларри Эллисон Техас мужид дата төвүүдийг барьж эхэлсэн, бусад мужуудад ч барихаар төлөвлөж байгаа аж. Харин Японы “SoftBank” компанийн захирал Масаёши Сон хэлэхдээ, хиймэл оюун ухаанд 100 тэрбум америк долларын шуурхай хөрөнгө оруулалт хийнэ хэмээв.
Эл төслийн хүрээнд дөрвөн жилийн хугацаанд нийт 500 тэрбум америк долларыг зарцуулахаар төлөвлөж байгааг эх сурвалж онцолжээ.