АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-ыг ДЭМБ-аас гаргах зарлигт гарын үсэг зурлаа. Баримт бичгийг Цагаан ордны цахим хуудсанд нийтэлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн хэлснээр, “CNN” агентлагийн эш татсанаар АНУ дэлхийн бусад орнуудтай харьцуулахад ДЭМБ-д хэт их мөнгө төлдөг. Баримт бичигт дурдсанаар, БНХАУ-ын хүн ам АНУ-д амьдарч буй хүн амын тооноос бараг гурав дахин их байгаа ч гэлээ Хятад улс ДЭМБ-ын төсөвт даруй 90 хувиар бага мөнгө шилжүүлдэг болохыг онцолжээ.
Энэ байдал нь шударга бус мэт санагдсан тул ДЭМБ-аас гарах шийдвэр гаргасан хэмээн Доналд Трамп Ерөнхийлөгч онцлов. Доналд Трамп 2020 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны бүрэн эрхийнхээ хугацаандаа “COVID-19” коронавируст цар тахлын эсрэг ДЭМБ шинэчлэл хийхээс татгалзсантай холбогдуулан ДЭМБ-тай харилцаагаа тасалж байгаагаа мөн зарлаж байсан Гэсэн хэдий ч, АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байден төрийн тэргүүний албан тушаалд очсон эхний өдрөө Доналд Трампын эл шийдвэрийг хүчингүй болгох захирамжид гарын үсэг зурсан билээ.