Трамп: Ким Жон Ун намайг эргэн ирсэнд баяртай байx болно
АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп тангараг өргөх ёслолынхоо өмнө дэмжигчидтэйгээ хийсэн уулзалтынхаа үеэр, АНУ-ын уналтын дөрвөн жил дуусна хэмээн мэдэгджээ. Тэрээр ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа Ерөнхийлөгч Жо Байдены гаргасан “тэнэг, хэт нэг талыг барьсан” шийдвэрүүдийг цуцална гэв.
Түүний хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
- Би Украинд болж буй дайныг дуусгана. Ойрх Дорнод дахь эмх замбараагүй байдлыг зогсоож, Дэлхийн III дайн эхлэхээс сэргийлнэ. Дайн дэгдэхэд маш ойрхон байгаа. Хэрэв би өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Жо Байдены оронд АНУ-ын Ерөнхийлөгч байсан бол ОХУ, Украин руу довтлохгүй байх байсан.
- Бусад улс орнуудын ашиг, сонирхлыг хамгаалах дээр бус өөрийн улсын хилийн хамгаалалтыг чангатгаж, АНУ-ын ашиг сонирхлыг хамгаалах тал дээр илүү анхаарна.
- Олон жилийн турш бид бусад улс орнуудын хил, газар нутгийг хамгаалж, аюулгүй байдлыг нь бэхжүүлж ирсэн. Одоо тэгвэл бид өөрсдийн улсаа босгож, өөрийн хил, өөрийн ард иргэдээ хамгаалж эхэлнэ. Түүнчлэн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг сэргээж, иргэдийн зэвсэг эзэмших эрхийг хамгаалж, хууль бус цагаачлалд цэг тавина.
- Бид Америкийг дахин агуу улс болгоно. Америкийг дахин босгож, эх орондоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ худалдан авч, америкчуудаа ажилд авдаг болно. Ингэхдээ татварыг бууруулж, олон мянган үйлдвэрийг сэргээж, зэвсэгт хүчнийг бэхжүүлэхээс гадна америкийн хотуудад эмх журмыг тогтоож, хүүхдүүдийг эх оронч үзэлтэй болгож, зэвсэгт хүчний салбар болон төрийн байгууллагуудыг хэт зүүний үзэлтнүүдээс ангижруулна гэв.