АНУ дахь үйл ажиллагаагаа зогсоож буйгаа мэдэгдсэн TikTok аппликэйшн АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трампын ачаар Америк дахь үйл ажиллагаагаа сэргээж буйгаа мэдэгджээ.
АНУ-д 170 сая хэрэглэгчтэй TikTok аппликэйшнээс, “Та бүхний дэмжлэг, тэсвэр тэвчээрт талархаж байна. Ерөнхийлөгч Д. Трампын хичээл зүтгэлийн үр дүнд TikTok АНУ-д эргэн ирлээ” гэсэн мэдэгдлийг илгээжээ. Өнгөрсөн ням гарагийн өглөө Д. Трамп ерөнхийлөгчийн тангаргаа өргөсөн даруйдаа TikTok аппликэйшний үйл ажиллагааг хориглох шийдвэрийг хойшлуулах тогтоол гаргахаа мэдэгдсэн ба түүний уг мэдэгдлийн дараа TikTok-ийн аппликэйшн болон вэбсайт ажиллаж эхэлсэн байна. Д.Трампын мэдэгдсэнээр TikTok аппликэйшнийг хориглох шийдвэрийг 90 хоногоор хойшлуулах хугацаанд тус аппликэйшнийг эзэмшигч ByteDance компани TikTok-ийн АНУ дахь үйл ажиллагааны 50 хувийг Америкийн компанид зарах ёстой аж.