Монголын Үндэсний Бөxийн Xолбоо: Барилдааны xуваарьт өөрчлөлт орлоо
“Дакар Ралли 2025” бартаат замын уралдааны мотоциклийн төрөлд өрсөлдсөн П.Мөрөн эх орондоо ирлээ. Өдгөө 27 настай ОУХМ П.Мөрөн нь удам дамжсан тамирчин. Тэрээр эх орондоо 73 уралдаан, олон улсын 10 уралдаанд оролцохдоо 45 алт, 19 мөнгө, долоон хүрэл медаль хүртжээ.
Тэрээр, “Нийт 60 орны тамирчидтай өрсөлдсөн. Бэртэл гэмтэл аваагүй ч, техникийн саатал их гарлаа. Би энэ уралдаанд мотоциклийн төрлөөр долоо дахь удаагаа оролцож байна. Энэ жилийн хувьд хамгийн залуу тамирчин гэдгээрээ бусдаас онцлог байсан. Сэтгэгдэл маш өндөр байна. Хамгийн хүнд гэгддэг спортын тэмцээнд амжилттай оролцож, монголынхоо рекордыг эвдээд, урдуур явсан өдрүүд ч бий. Ямар ч байсан 145 тамирчнаас 28 дугаарт орсондоо баяртай байна” гэлээ.