Мөн сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотой иргэдийг цэвэр агаарт амарч, зугаалах нөхцөлийг бүрдүүлж, “Сүхбаатарын талбай – Скай ресорт”, “Офицеруудын ордон – Тэрэлж чиглэлд нэмэлт автобусыг энэ сарын 21-ний өдрөөс явуулж эхэлсэн. “Офицеруудын ордноос Тэрэлж” чиглэлд том хүн 2300, хүүхэд 1200 төгрөгөөр, “Сүхбаатарын талбайгаас Скай ресорт” чиглэлд том хүн 1000, хүүхэд 500 төгрөгөөр зорчиж байна. Цаашид нэмэлтээр 6 чиглэлд тусгай зориулалтын автобусыг гаргахаар төлөвлөж байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 2730 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс Эрүүл мэндийн яамны харьяа 4 эмнэлэгт 966, бусад яамдын харьяа 4 эмнэлэгт 236, нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа 10 эмнэлэгт 1528 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
НЭМГ-ын дарга П.Эрхэмбулган “Энэ сарын 18-ны өдрөөс эхлэн өрхийн эмнэлгүүд ажлын өдөр 21 цаг хүртэл, амралтын өдөр 11:00-18:00 цаг хүртэл буюу уртасгасан цагаар ажиллаж эхлээд байна.
СХДЭМТ-ийн Баянхошуу салбар эмнэлэгт хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээний 50 ор, “Хантуул” хүүхдийн сэргээн засах төвд хүүхдийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний 50 ор дэлгэнэ” гэлээ.
Нийслэлийн 105 хорооны 47462 айл, өрх, 1437 аж ахуйн нэгж, байгууллага, сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах цэг, иргэн, хуулийн этгээдийн харуул манааны байр, цэргийн анги байгууллагын уурын зуух, шинээр баригдсан сургууль, цэцэрлэгийн байр, нийтийн байр, түргэн үйлчилгээний цэг, авто засвар, дугуй засвар зэрэг нийт 2933 хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.
Энэ хүрээнд урьдчилан сэргийлэх чиглэлээр 31516 зөвлөмж, 181 мэдэгдэл, 20 шаардлага хүргүүлээд байгааг НЦУГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Т.Баатар хэлж байв.
Шалгалтын явцад тос, масло түлсэн, агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам зөрчсөн буюу Улаанбаатар хотоос шахмал түлшийг гадагш гаргахыг оролдсон зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС