АНУ-ын Нью-Йорк хотод жил бүр зохиодог Монгол өдрүүд арга хэмжээнд оролцож буй “Walking in the light corporation” компанийн “Нансо брэнд”-ийн бүтээгдэхүүний дизайнераар ажилладаг Нансог бид онцоллоо. 2016 онд Nanseony брэндийг үүсгэн байгуулсныхаа дараа тэр, хоёр дахь брэнд болох “We cashmere” -ийг 2020 онд эхлүүлжээ.
-Монголын зах зээлд хувцас үйлдвэрийн чиглэлээр ажиллах болсон талаараа яриач?
-Бид хувцас үйлдвэрлэлийн хоёр төрлийн брэндтэй. Миний хувьд ноолуурын зах зээлд Монголыг дэмжихийн тулд энэхүү брэндээ эхлүүлсэн. Монголд хамгийн чанартай ноолуур байдаг ч үүнийхээ үр шимийг нэг их гаргадаггүй юм байна гэж харсан. Тухайлбал зах зээлийг их хэмжээний импортын бараа эзэлхийн зэрэгцээ ноолуурыг гадагш нь ихээр гаргаж байна. Харин манай брэндийн зорилго бол монгол ноолуураар монголд үйлдвэрлэл явуулдгаараа онцлогтой.
-Та монгол кашмерийг хэрхэн олж мэдэв? Яагаад сонгох болсон бэ?
-Би 2012 оноос хойш 5 жилийн турш жилдээ нэг удаа номлолын аялал хийдэг байсан. Тэгэх явцдаа олж мэдээд, дизайнер болохоор шийдээд, ажлаа орхиж энэхүү брэндийг эхлүүлсэн.
-Танай брэндийн үйлдвэр яг хаана байрладаг вэ?
-Улаанбаатарт байгаа. Жижиг, дунд үйлдвэр бий. Бид хамтран ажиллаад 3,4 жил болж байна. Маш сайн гар нийлж ажилцгаадаг.
-Монгол кашмерийн давуу тал юу вэ?
-Зөөлөн, хөнгөн бас бат бөх байдаг.
-Танай брэнд хичнээн нэр төрлийн, ямар ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?
-24 төрлийн хувцас үйлдвэрлэж байна. Бидний зорилго бол аль болох удаан эдэлгээтэй, байгальд ээлтэй, сонгодог загварын хувцаснуудыг гаргахыг эрхэмлэдэг. Хурдан хуучрах загварын хувцас гаргахаас татгалздаг. Дэлхийд хамгийн шилдэг нь байхыг л хүсэж байна.
-Бурхан л мэдэх байх даа… Бид бүсгүйчүүдэд зориулсан энэхүү загваруудаа эмэгтэй хүний бүхий л гоо үзэсгэлэнг илэрхийлж чадах хэмжээний загварлаг, чамин, гайхалтайгаар хийж байгаа гэдэгтээ итгэлтэй байдаг. Тиймээс хүн болгон манай брэндийн талаар мэддэг болоосой, өмсдөг болоосой, жил бүр л ахин дахин ирж манайхаас сонголтоо хийдэг болоосой гэж хүсдэг бас ирээдүйгээ ч тийм гэгээлгээр л харж байна даа.
–Одоогоор брэндийнхээ ямар албыг хашиж байгаа вэ?
-Захиралын албыг хашиж байна. Манай хоёр дахь брэндийн маань хувьд орчин үеийн хувцас загварын чиг хандлагыг барьж байна. Арай хямд үнэтэй, үйлдвэрлийн явц нь ч мөн арай хялбар аргыг ашиглаж байна. Хүн болгонд тохиромтойгоос гадна бас их дэгжин брэнд шүү.
-Ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.
-Та нарт ч мөн маш их баярлалаа.