У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Монгол Улсын Их Хурлын дарга ᠋Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, тус хорооны гишүүн Л.Мөнхбаатар, М.Нарантуяа-Нара, Дав.Цогтбаатар, Б.Бат-Эрдэнэ, Ц.Сандаг-очир, Х.Тэмүүжин, У.Отгонбаяр нар Сахилгын хорооны дарга, гишүүдтэй уулзаж санал солилцлоо.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “ … бид шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэх, иргэдийнхээ Үндсэн хуулиар олгогдсон шударга шүүхээр шүүлгэх эрхийг эдлүүлэх боломжийг нэмэгдүүлэхэд юунд анхаарах вэ гэдэг асуудлыг тодорхойлохын тулд өнөөдрийн уулзалтыг хийж байна … ” хэмээн онцлов. Мөн “ … УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлж, Монгол Улсын 2025 оны төсвийг хэлэлцэж буй энэ цаг үед шүүх эрх мэдлийн байгууллагын төсвийн хараат бус байдлыг бий болгоход УИХ-аас анхааран ажиллана … ” гэв.
Уулзалтаар, Шүүхийн сахилгын хорооны дарга, дэд профессор Ц.Давхарбаяр Шүүхийн сахилгын хорооны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны нээлттэй ил тод байдал, цахим шилжилт, хүлээн авсан өргөдөл мэдээлэл түүний шийдвэрлэлтийн талаар танилцууллаа. Шүүхийн сахилгын хороо байгуулагдсанаасаа хойш нийт 1107 өргөдөл, мэдээлэл хүлээн авснаас 480-д нь сахилгын хэрэг үүсгэж, 603-д сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн талаар мэдээлэл өгөв.
Үргэлжлүүлэн, Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, “ … Сахилгын хорооны гишүүдийн ажил үр дүнтэй байснаар, иргэн хуулиар хамгаалагдсан эрхээ эдэлж, эрх чөлөөтэй амьдрах боломж нөхцөл бүрдэнэ. Иймд Улсын Их Хурлаас бүх талаар дэмжин ажиллана … ” гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Дав.Цогтбаатар, М.Нарантуяа-Нара, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин нар Шүүхийн сахилгын хорооны эрх зүйн байдал, үйл ажиллагаа, төсөвтэй холбоотой зарим асуудлаар байр сууриа илэрхийлэн тус хорооны дарга, гишүүдтэй харилцан санал солилцсон ач холбогдолтой уулзалт болж өндөрлөлөө.
Бүх хариу үйлдэл:
15