Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны сонгууль энэ сарын 11-нд болж өнгөрлөө.
Сонгуульд АН 330 сумаас 154 суманд ялалт байгуулжээ. Өөрөөр хэлбэл АН Нийслэл, аймгийн ИТХ-ын 794 төлөөлөгчөөс 332 төлөөлөлтэй болсон байна. Энэ нь 41.8 хувийг эзэлж буй. Улмаар АН нийт долоон аймаг, нэг дүүрэгт албан ёсоор ялалт байгууллаа.
Нэр дэвшигчийн санал тэнцсэн хоёр аймгийн ИТХ-ын сонгуулийн хоёр хэсэг, 19 аймгийн 78 сумын ИТХ-ын сонгуулийн 87 хэсэг дээр нэмэлт санал хураалт тус тус болж буй тухай Сонгуулийн Ерөнхий хорооноос танилцууллаа.
ИРЭХ БЯМБА ГАРАГТ ДӨРӨВ СУМЫН 6 ХЭСЭГТ НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛНА
Энэ сарын 19-ний бямба гарагт дөрөв сумын 6 хэсэгт нэмэлт санал хураалт явуулна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд зааснаар хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн тоо тэнцсэн бол адил санал авсан нэр дэвшигчдийн дунд нэмэлт санал хураалт явуулдаг байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнтэй ЭНД холбоосоор танилцана уу.