Н.Номтойбаярын тэргүүлж буй “Үндэсний Эвсэл”-ээс НИТХ-ын сонгуулийн 1 дүгээр тойрог, Баянгол дүүрэгт Улс төрийн ухааны доктор Энх-Амгалангийн Саранцэцэгийн нэрийг дэвшүүлж байна.
Монголын өнөөгийн нийгмийн дүр төрхийг иргэд, сонгогчидтой холбож тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, сонгогч бид эрх баригч нарт дүн тавьж, хариуцлага тооцох ёстой боломжийг 4 жилд нэг удаа сонгууль олгодог. Гэвч хариуцлага тооцох механизм биш мөнгөний хэрэгсэл болгон хувиргасан нь өнөөдөр биднийг ингэж ядуу амьдрахад хүргэсэн.
Бидний сонголт ямар үнэ цэнэтэй вэ гэдгээ ухаарч, хэнээс ч хараат бус байдлаар саналаа өгч, сонгох эрхээ эдэлсний дараа хөгжлийн тухай ярих хэрэгтэй. Болохгүй байгаа төр засгийн бодлогыг хараат бус байдлаар шүүмжилдэг зоригтой ард түмэнтэй, түүнийг хүлээж авдаг эрүүл нийгмийг бий болгохын төлөө бид намчирхал хэмээх талцал хуваагдлаа хаяж, нэгэн зорилгын төлөө зүтгэх иргэдийг эхлээд төлөвшүүлсний дараа Монгол улс хөгжлийн тухай ярих шаардлагатай гэж үздэг.
Анхдагч хэрэгцээгээ хангах чадамжтай боловсролтой, зоригтой, тэмцэгч ард түмнийг бүтээхийн тулд залуус бид одооноос түүчээ нь болох ёстой. Ядаж ард иргэд саналаа худалдахгүй байхыг, богино хугацааны биш урт хугацааны хүчин зүйл харж саналаа өгөхийг, залуусыгаа улс төрийн оролцоогоо идэвхижүүлэхийг уриалан энэ удаагийн НИТХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа аж.
Энх-Амгалангийн Саранцэцэг НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдвол иргэдээ эрүүл, аюулгүй, хотод сурч хөгжиж, боловсрох боломжийг бүрдүүлэхээс ажлаа эхэлнэ. Үүний нэг нь хүнд болоод байгальд ээлтэй ногоон барилга, ногоон бизнесийн асуудал юм.