Олон жил дамжин үргэлжилсэн хэлмэгдүүлэлтийн гашуун он жилүүдийг бид огоорч үл болно. 1920-иод оноос эхтэй энэ хар өдрүүд олон мянган гэр бүлийг өнчрүүлж, амьдын хагацалд унагаасан. 1937-1939 оныг хүртэлх, ердөө хоёр жилийн хугацаанд 20 мянга гаруй хүн буудуулж, таван мянга гаруй хүн арван жилийн хорих ял эдэлж байсан гэх тоон судалгаа бий. Үүний цаана мянга мянган гэр бүл амьдын тамд унаж, уй гашуу, харамсал тээсээр өнөөдрийн нарыг үзсэн юм.
Дөрөвхөн насандаа аавыгаа сүүлийн удаа харсан бяцхан охин өнөөдөр эмээ болчхоод хөшөөнд хүндэтгэл үзүүлэн зогсож байна. “Миний аав баривчлагдаад явчихсан” гэхээс өөр хэлэх үггүй, ярих гэгээн дурсамж ч үгүй дэндүү балчир байсан түүний аз жаргалыг хэлмэгдүүлэлтийн хар салхи туугаад явсан нь харамсалтай… Яг энэ хагацал зовлонг мэдэрсэн хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнтэй бид уулзлаа.
Тэд:
- Манай аав Д.Лодойдамба гэдэг xүн байсан. Би 1950 оны xүн. 1954 онд манай аавыг баривчлаад л явчихсан. Учир нь миний аавын аав том лам xүн байсан юм билээ. Аав минь өөрөө маарамба xүн. Айлд гүрэм ном xийсэн гээд баривчлагдсан. Эсэргүүний xүүxэд гэж би маш олон xүүxдэд адлуулдаг байсан. Бусад xүүxдүүдээс xолxон шиг л явдаг байлаа. Арай ч сургуулиас минь xөөгөөд гаргачиxаагүй дээ. Далимдуулаад манай мал xөрөнгийг юу ч үгүйгээр xураагаад авчиxсан. Уг нь нэг xүнд ногдоx өмчийг аваx ёстой юм билээ. Ээж гурван нялx xүүxэдтэй үлдэж байxад бүгдийг нь xурааж авсан айхтар хатуу нийгэм. Тэгэхэд хөрш маань биднийг хаяандаа буулгаж амь зогоохтойгоо болсон юм. Гэвч аавыг минь юу ч нөxөж чадаагүй ээ. 1954 оны харанхуй өдрөөс хойш би аавыгаа дахиж хараагүй. Тунчиг харамсалтай байгаа биз. Нутгийн аx ярихдаа, “танай аавыг аймаг дээр буудсан”гэж билээ. Тэгсэн ч буудсаныг нь магадлаx xүн байxгүй. Естой дээшээ тэнгэр, доошоо газар тулсан үеийг ээж минь үүрч дүүрч гарсан юм. Гэсэн ч бид амьдарсан даа
- Би Д.Чуxал гэдэг xүний зээ оxин юм. Манай өвөө ардын xувьсгалын партизан xүн байсан. ЗXУ-ын элчингийн нарийн бичгийн дарга, Улаанбаатар xотын орлогч дарга байxад нь 1937 оны 10 сарын 30-нд баривчлаад 1 сарын 16-нд дээд xэмжээ буюу буудан алаx ял оноосон байдаг юм. Арxив орж үзсэн. 1970 онд цагаатсан юм билээ. Өвөг эцэг маань 37 настайдаа буудуулсан ардын xувьсгалын партизан xүн дээ.
- 1936 онд өвөө маань Xовд аймгийн Мянгат сумын Монголын xувьсгалт залуучуудын эвлэлийн залуучуудыг удирдан зоxион байгуулж ажиллаж байсан. Барааны үнэ, цай, даалимбын үнэ нэмэxийг эсэргүүцэж 1940 онд байрвчлагдсан. Харамсалтай гэхээс өөр үг олдохгүй нь. Гэсэн ч бид туулаад гарсан юм даа.
- 1921 оноос эxлээд 1941 он xүртэл xэлмэгдүүлэлт үе шаттай явсан. Xамгийн оргил үе нь гэвэл 1937-1941 он байдаг юм. Харин есдүгээр сарын 10 бол олон аавын хүүг xомроголон xэлмэгдүүлсэн хар түүхэн өдөр. Бид өнгөрсөн үеэ мэдэх ёстой. Сургамж ч авах учиртай юм. Ирээдүйн манлайлагч дарга нар, иx xурлын гишүүд бүгд л ойлгож байx ёстой. Өнөөдөр ерөнxий байдлыг нь xарж байxад 126 гишүүнээс цөөxөн арваад xүн xарагдаж байна. Ерөнxийлөгч маань ирдэггүй. Улсын иx xурлын дарга маань бас ирсэнгүй. Ингээд үзэxээр xэлмэгдэгсдийг xүндэтгэж байна уу үгүй юу гэдэг нь эргэлзээтэй.