ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Өмнөд Калифорнийн нэгэн агуулахад байрлах лабораторид эрдэмтэн Хен Сү усны хомсдолын асуудлыг шийдэж, дэлхийг өөрчлөх потенциалтай төхөөрөмжөө танилцуулаад байна.
Гартаа барьж хэрэглэдэг тус төхөөрөмж нь тийм ч онц гойд бус, хуучин орон сууцны паарны жижиг хувилбар гэмээр цагаан сараалжин зүйл байна. Гэтэл Сү төхөөрөмжөө жинлүүр дээр тавихад хормын дотор жин нь нэмэгдэв.
Хэдэн минут өнгөрөхөд өнөөх төхөөрөмж улам хүнд болсоор байлаа. Учир нь төхөөрөмж нүдэнд үл үзэгдэх усны молекулыг ойр орчмын агаараас хураан цуглуулсан нь тэр байлаа.
Металл органик бүтэц буюу MOF хэмээх уг технологи нь цахилгаан шаардахгүй бөгөөд нарны гэрэл тусаж байхад л ус бий болгож чадах аж. Энэ бол Калифорнийн Ирвайн хотод төвтэй “Atoco” стартапын хөгжүүлсэн, улам хуурайшиж буй дэлхийг усаар хангах шийдэл юм.
Эх сурвалж: Bloomberg TV
Нийтлэлийн дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай.