У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Парис 2024 паралимпын наадмыг зорьсон монголын баг нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 168 орноос 41 дүгээр байрт эрэмбэлэгдээд байна. Монголын таеквондогийн баг “Парис-2024” паралимпын наадмын таеквондогийн шилдэг 10 багийн дөрөвт эрэмбэлэгджээ.
Таеквондогийн төрөлд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасангийн удирдлага дор өрсөлдсөн тамирчин У.Сүрэнжав алт, Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн нь жагсаалтын дээгүүрт бичигдэхэд нөлөөлсөн байна.
“Парис-2024” зуны XVII Паралимпын наадам долоо дахь өдрөө үргэлжилж байна.