ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өнөөдөр Монгол Улсад албан ёсоор айлчилна. Энэ нь Монгол Улсад айлчилж буй тав дахь юм. Тэрээр анх 2009 онд Монголд анх удаа айлчилсан. Харин төрийн тэргүүн болсноос хойш 2000, 2014, 2019 онуудад Халх голын дайны 75, 80 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор ирж байв.
Владимир Владимирович Путин нь:
- 1952 оны 10-р сарын 7-нд Ленинград хотод төржээ. Түүний ээж Мария Ивановна Путина үйлдвэрийн ажилчин, харин эцэг Владимир Спиридонович Путин 1930 оны үед шумбагч онгоцны усан цэрэг байжээ.
- Путин Ленинградын нийтийн байранд өсөж торнижээ. Хүүхэд байхаасаа л тагнуулчтай кино үзэж тагнуулч болохыг мөрөөддөг байсан гэх. Тэр ерөнхий боловсролын дунд сургуулийн 9-р ангид сурч байхдаа Улсыг Аюулаас Хамгаалах Хороонд өөрөө хандаж, тагнуулч болох хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн байна.
- Тухайн үед түүнд эхлээд хуулийн боловсролтой болох ёстой гэж зөвлөжээ. Путин сурагч байхдаа бокс, самбо, жудо бөхөөр хичээллэдэг байв. Улмаар 1970 онд тэр Ленинградын улсын Их сургуулийн хуулийн тэнхимд элсэн оржээ. Их сургуульд сурч байхдаа ч тэр жудо бөхөө орхиогүй бөгөөд самбо, жудо бөхийн спортын мастерын зэрэгтэй болж авчээ.
- 1999 оны 8 дугаар сарын 9-нд Сергей Степашин огцорч, харин В.Путин ОХУ ын Засгийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэгч болжээ. 1999 оны 12-р сарын 31-нд Борис Ельцин телевизээр хандан ард түмэндээ үг хэлэхдээ Путинийг өөрийнхөө ирээдүйн залгамжлагч гэж зарлан хэлсэн юм. Владимир Путин ч 2000 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөх бодолтой байна гэдгээ зарлажээ.
- 2000 оны 3 дугаар сард Путин анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлджээ.
Түүний ажилласан байдлыг танилцуулбал:
- 1985-1990 онд Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын Дрезден хот дахь Зөвлөлтийн Соёлын төвийн захирал
- 1991-1996 онд Ленинград хотын Улсын их сургуулийн гадаад харилцаа хариуцсан орлогч захирлын туслах
- 1994-1996 онд Санкт-Петербург хотын Засгийн газрын нэгдүгээр орлогч дарга
- 1996-1997 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга
- 1997-1998 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэгдүгээр орлогч дарга
- 1998-1999 онд ОХУ-ын Холбооны Аюулаас хамгаалах албаны захирал
- 1999-1999 онд ОХУ-ын Аюулгүй байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга
- 1999-1999 онд ОХУ-ын Засгийн газрын дарга
- 1999-2000 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч
- 2000-2008 онд ОХУ-ын Ерөнхийлөгч
- 2008-2012 онд ОХУ-ын Засгийн газрын дарга
- 2012 оны тавдугаар сарын 7-ны өдрөөс Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол 2024 оны гуравдугаар сарын 15-17-нд болсон сонгуулиар Ерөнхийлөгчөөр дахин сонгогдон ажиллаж байна. ОХУ нь Ерөнхийлөгчийн засаглалтай.
Б.Аззаяа