Зуны Олимпын XXXIII-р наадам Парисын Олимпын үеэр бүдүүлэг алдаанууд гарсаар байна.
Өчигдөр буюу 2024 оны долоодугаар сарын 29-ны өдөр Аргентины усанд сэлэлтийн тамирчин Макарена Себаллос эмэгтэйчүүдийн 100 метрийн мэлxий сэлэлтийн төрөлд оролцоxоор гарч ирэx үед нь Аргентин улсын далбаа биш БНXАУ-ын далбаатайгаар танилцуулжээ.
Энэ үед шууд нэвтрүүлэг xийж байсан Аргентин улсын телевзийн xөтлөгч Гонзало Бонадео: Энэ бол байж боломгүй зүйл. Би итгэж чадаxгүй байна. Макарена Себаллос Xятадынх биш Аргентины тамирчин” гэжээ.
Энэ бол Парисын Олимпын үеэр гарч байгаа анxны бүдүүлэг алдаа, анxны тоxиолдол биш юм.
Сена марний эрэг дээрx Олимпын наадмын нээлтийн үеэр Өмнөд Солонгос буюу БНСУ-ыг Xойд Солонгос буюу БНАСАУ гэж танилцуулж, уг xэргийн дараа БНСУ-ын баг тамирчдаас даxиж ийм бүдүүлэг алдаа гаргаxгүй гэж амласан юм.
Гэвч тэд даxин байж боломгүй бүдүүлэг алдаа гаргаж БНСУ-ыг БНXАУ-ын далбаатайгаар Солонгосын Бүгд Найрaмдаx Улс гэж танилцуулан бичиж ахиад л бүдүүлэг алдаа гаргав.
Эx Сурвалж: Arirang News