У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
АПУ компанийн захирал П.Батсайханы “Титэм халзан” буюу “Шоу халзан” гэж олонд танигдсан хурдан халзан азарга энэ жилийн Улсын их баяр наадамд уралдаж ирснийхээ дараагаар тэнгэрийн хүлэг болжээ.
2019 онд Төрийн их баяр наадмын “Шүдлэн” насны морьдын уралдаанд түрүүлж явсан “Зээрд халзан” үрээ барианы зурхайд хүрч амжилгүй хадууран, нүхэнд бүдэрч хүүхэд, морь хоёул унаж, улмаар гуравт уралдсан тохиолдол гарч байсан билээ. Энэ цагаас хойш тус морийг “Шоу халзан” хэмээн нэрлэх болсон юм.
Тэгвэл 2019 оны наадмын дараа тус үрээг АПУ компанийн захирал, Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул П.Батсайхан худалдан авсан бөгөөд 2022 оны Улсын баяр наадмын азарганы уралдаанд түрүү магнай, “Их Хурд-9” уралдааны түрүүлж байсан юм.