Дарxлаажуулалтад xамрагдсанаар Папиллома вирусын xалдвараас сэргийлэx боломжтой
Хурдан морьдын шүдлэгээ хийх, сэрвээ хэмжихэд малын эмч нарыг оролцуулахгүй
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ажлын хэсэг өнөөдөр Хүй долоон худаг дахь наадмын бэлтгэл ажлын явцыг шалгалаа.
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын үеэр Хүй долоон худагт Соёлын наадам болохоос гадна жуулчид, наадамчин олонд зориулсан төрөл бүрийн урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулах бэлтгэл хангагджээ. Мөн
Хүй долоон худагт хэв журам сахиулах болон тээврийн цагдаагийн 1000 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэнэ.
Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооноос морьдын шүдлэгээ, сэрвээний өндрийг хэмжих үйл явцыг хяналтын камераар наадамчин олонд шууд дамжуулна гэдгийг хэлээд сэрвээний өндөр хэмжихэд оролцдог малын эмч нар хамгийн их будлиан хийдэг учраас энэ жил тэднийг байлцуулахгүй байх асуудлыг уламжилсан юм.
Монгол наадам бол монгол төр, улс, монгол үндэстний оршин тогтнохуйн илэрхийлэл болсон оюун сэтгэлгээний гол дархлаа. Гэтэл нэг хэсэг нь Монгол үндэсний их баяр наадмыг үнэгүйдүүлж, үзэгч түмний итгэл үнэмшлийг уландаа гишгэсэн увайгүй үйлдлүүд гаргадаг. Ялангуяа хурдан морин дээр нэлээд маргаан гардаг. Морь бариачдаас эхлээд уяачид, морьдоо мэддэг ашиг сонирхлын зөрчилтэй, танил тал тохой татдаг малын эмч нар гэх мэт хүмүүсийг шүдлэгээ, сэрвээ хэмжилт дээр ажиллуулахгүй. Улайм цайм иймэрхүү үйлдэл гарвал тэр дор нь таслан зогсоож, буруутай этгээдэд зохих хуулийн хариуцлага үүрүүлэх ёстой.
Мал зүйд малын үүлдэрлэг байдлыг хариуцаж шүдлэх, хэмжих ажлыг хийх ёстой. Малын эмч нар малын эрүүл мэндийг хариуцаж уралдааны замд морь дагадаг. Мал зүйч, малын эмч хоёр тусдаа мэргэжил шүү.
Мал зүйч нар малын үүлдвэрлэг байдлыг хариуцаж шүдлэх, хэмжих зэрэг ажлыг хийдэг. Малын эмч нар малын эрүүл мэндийг хариуцаж уралдааны замд гардаг. Малын эмч, мал зүйч тусдаа мэргэжил шүү. Хэвлэлийнхээн гэж хэцүү амьтад шүү
мэргэжлийн байгууллага түүний чиг үүрэг, мэргэжилтэн гэдэг үгний утга учрыг хууль эрх зүйн хүрээнд нь ялгаж салгаж ойлгодогч болоосой хэлэх ч үг алга. хурдан морины хэмжилт, шүдлэгээг ХХААГ буюу мал зүйч нар хийнэ. Уралдааны замд гаргах эсэхийг ялгаж өгнө. Малын эмч нар түргэн тусламж үзүүлнэ. Мэдлэггүй, ёс зүйгүй, хувийн ашиг сонирхолд автсан хэн нэгний буруу ташаа үгийг өлгөн авч нийтэд мэдээлсэн бол туйлын харамсалтай байна аа.
Дуртайдаа очиж хэмжээд будлиантуулсан юм алга. Нэг мэргэжлийн чиг үүргийг заахдаа нөгөө мэргэжлийг доош хийсэн нийтлэл чинь онцгүй л харагдаж байна. Мэргэжил бүхэн өөрийн үнэ цэнэтэй. Мал зүйчгүй газрын малын эмч нь шүдэлж хэмжихгүй гээд яахын хэн хэмжихийн нийтлэлийнхээ утга санааг сайжруулах хэрэгтэй юм бишүү.