“Үндэсний Эвсэл”-ээс шаардлага гаргалаа
“Үндэсний Эвсэл”-ийн штабт болж өрнөсөн асуудалтай холбоотойгоор Эвслийн зүгээс шаардлага гаргалаа. Тус шаардлагадаа “Үндэсний Эвсэл”-ийн сонгуулийн штабын байранд өнөөдөр neguun.mn сайт зохион байгуулалттайгаар дайрч халдлаа. Тус сайтын сэтгүүлч гэх эмэгтэй орж ирсэн цагаасаа эхлэн 800 хятадын хэрэг, мөнгө угаалт, хүн худалдаалах гэмт хэрэг гэхчлэн утга хамааралгүй, урьдчилан бэлдсэн түлхүүр үгсээр тасралтгүй лайв хийлээ. Улмаар үймээн үүсгэж, цагдаа дуудан штабын байрыг битүүмжлэв.
Бэлдсэн хүнээсээ яриа авч, бэлдсэн цаасаа халааснаасаа баримт гэж гаргаж урт удаан “жүжиг” тоглож байна. Сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусахад 48 цаг хүрэхгүй хугацаа үлдсэн энэ үед зориудаар штабын үйл ажиллагааг саатуулж, халдаж байгаа нь илт зорилготой нь тодорхой байна. Үгээ бэлдсэн, үзүүлэхээ бэлдсэн, үйлдэл нь тавилттай энэ турхиралт улс төрд шинэ хүчин болсон “Үндэсний Эвсэл”-ийг зориудаар харлуулах гэсэн явуулга боллоо.
Сонгуулийн санал авах өдрөөс хэдхэн хоногийн өмнө ард иргэдийн итгэл үнэмшилд халдаж, “Үндэсний Эвсэл”-ийг дэмжиж буй олон мянган сонгогчдын итгэлийг мохоох гэсэн увайгүй энэ үйлдлээ эрх баригч хүчин зогсоохыг шаардаж байна” гэв.