У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
УИХ-ын сонгуулийн говийн бүсийн 7-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Төмөртогоогийн Энхтүвшин-ийн ажил амьдралын 7 баримтыг онцолж байна
Төмөртогоогийн Энхтүвшинг Засаг даргаар ажиллах хугацаанд Дорноговь аймаг өрсөлдөх чадвараараа улсад эхний дөрөвт бичигдэж, богино хугацаанд есөн байр урагшилж, Монгол Улсын шилдэг аймгаар хоёр удаа тодорч, хошой болж байсан.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Парламентад ажиллахдаа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц 98 хувьтай байсан нь хамгийн өндөрт тооцогдож, хариуцлагатай төрийн түшээгээр нэрлэгдсэн билээ.
Т.Энхтүвшингийн аав З.Төмөртогоо гуай ажил амьдралаа говь нутгийн хөгжлийн төлөө тууштай зориулсан төдийгүй 23 насандаа Ардын их хурлын депутат болж байсан түүхтэй.
Бүгдэд тэгш шударга, аливаад тайван хүлээцтэй хандах, өөрийн гэсэн эмх цэгцтэй. Сэтгэл хөөрөл, хувь эмоцио ч хянах, хэлэлцэх чадвартай байх гээд улстөрч хүнд зайлшгүй байх ёстой чадваруудыг эзэмшсэн төрийн ноён нуруу юм.
Төр түшилцэх өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороог амжилттай даргалсан бөгөөд нийт 32 хуулийн ажлын хэсэгт орж ажилласнаас 17 ажлын хэсгийг нь ахалж, 10 гаруй хуулийг санаачилж батлуулсан юм.
УИХ-д түмний элч болж, төр түшилцэх хугацаандаа нэр цэвэр явсан юм.
Төмөртогоогийн Энхтүвшин спортод элэгтэй нэгэн