Дарxлаажуулалтад xамрагдсанаар Папиллома вирусын xалдвараас сэргийлэx боломжтой
МИНИЙ БОДЛООР…
“Би 10 гаруй жил ѳвдѳгний хагалгаа хийж байна. Жил ирэх тусам хагалгаа хийлгэх хүний тоо ѳсѳѳд байдаг. Эмчлээд эмчлээд дийлэхгүй юм байна. Хүмүүсийн амьдралын хэв маягийг ѳѳрчлѳх хэрэгтэй болжээ. Нуруугаа ѳвдсѳн хойно нь эмчлүүлэх гэж эмнэлэгт очих биш нуруугаа ѳвтгѳхүй байх ажил амьдралын хэв маягийг сонгоход нь туслах шаардлагатай юм байна” гэж “Эрүүл Монгол хүн” үндэсний хѳдѳлгѳѳний талаар эмч Т.Мѳнхсайханы ярьж байгаатай санал нийлж байна. Түүнийг Эрүүл Мэндийн сайд байсан гэхээсээ чадварлаг эмч, эмнэлгийн сайн менежер байсныг мэдээд бахархсан. Сайн мэргэжилтэй болгон сайн удирдагч болж чаддаггүй ч, сайн удирдагч сайн мэргэжилтэн байхын давуу талыг амьдрал дээр зѳндѳѳ анзаарч байв. “Хүн ер нь үгээрээ биш үйлдлээрээ мундаг байх нь чухал шүү дээ” хэмээн тэр ярьж байсан. Тэрээр Эрүүл Мэндийн сайдаар ажиллаж байхдаа ч, Ерѳнхийлэгчийн зѳвлѳхѳѳр ажиллаж байхдаа ч ѳвдѳгний үений хагалгааг хийж байсан нь дээрх үгний нотолгоо байх. Тэрээр мэргэжлийн эмчийнхээ хувьд мѳр болон ѳвдѳгний үений дурангийн мэс заслын боломжийг Монголдоо бүрэн шийдэж чаджээ. Харин ГССҮТ болон УНТЭ-ийн Ерѳнхий захирлаар ажиллаж байхдаа эмнэлгийн ажилчдын ажиллах орчин, ѳвчтѳний ая тухыг бодолцон эмнэлгүүдийн дотоод орчинг засаж тохижуулжээ. Харин Эрүүл Мэндийн сайдаар ажиллаж байхдаа, эмнэлгүүдийн эрүүл мэндийн даатгалаас ѳѳрѳѳ санхүүжилтээ авч зарцуулах боломжийг олгон эмийн аюулгүй байдал чанарын асуудал дээр анхаарч байсан аж. Миний бодлоор улстѳржүүлж болохгүй Эрүүл мэнд, Боловсролын салбрыг заавал мэргэжлийн хүн удирдаж, асуудлыг улстѳрийн ѳнцгѳѳс бус мэргэжлийн түвшнээс харж шийдэж байх шаардлагатай мэт санагддаг.
Т.Мѳнхсайхан нь 2000 онд Нийслэлийн ЕБ-ын 28-р дунд сургуулийг, 2006 онд ЭМШУИС-ийг “хүний эмч” мэргэжлээр бакалаврын зэрэгтэй, 2016 онд ЭМШУҮИС-ийг анагаах ухааны магистрын зэрэгтэй, 2022 онд ЭМШУҮИС-д анагаах ухааны докторын зэрэг хамгаалж тус тус мэдлэг боловсрол эзэмшжээ. 2011 онд БНСУ-д ѳвдѳгний үе солих мэс засал чиглэлээр, 2012 онд АНУ-д дурангийн мэс засал чиглэлээр, 2013 онд Франц улсад удирдлагын менежментийн чиглэлээр, 2013 онд БНСУ-д удирдлагын менежмент чиглэлээр, 2015 онд ГССҮТ-д гэмтэл согог судлалын ахлах зэргийн эмч чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн байна. 2006-2016 онуудад ГССҮТ-д гэмтэл согог заслын их эмчээр, 2016-2019 онуудад ГССҮТ-ийн Ерѳнхий захирлаар, 2019-2020 онуудад УНТЭ-ийн Ерѳнхий захирлаар, 2020-2021 онд Монгол Улсын ЗГ-ын гишүүн Эрүүл Мэндийн сайдаар, 2021 оноос одоог хүртэл Монгол Улсын Ерѳнхийлэгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зѳвлѳхѳѳр тус тус ажиллан туршлага хуримтлуулжээ. Эмч мэргэжилтнийхээ хувьд “Тѳрийн соёрхолт”, АУ-ны доктор, Клиникийн профессор, Монгол Улсын зѳвлѳх зэргийн эмч, үений мэс заслын эмч, Спортын замналын хувьд Сагсан бѳмбѳгийн “Спортын мастер”, Монголын Үндэсний Сагсан Бѳмбѳгийн Холбооны дэд ерѳнхийлэгч зэрэг цол хэргэмтэй аж.
Т.Мѳнхсайхан залуу хүнийхээ хувьд илэн далангүй ярилцаж, хурдан шуурхай шийдвэрлэж, ѳѳрийн санаа бодлоо бусдад ойлгуулан хамтарч ажилладаг мэт санагдсан. Эрүүл мэндийн салбарт иргэдийг ѳвчилсѳн хойно нь маш их зардлаар их цаг хугацаа зарцуулан эмчилж байгаа системийн сул талыг олж мэдрээд ѳвчлѳхѳѳс нь ѳрсѳж эрүүл байхын тулд амьдралын хэв байдлаа ѳѳрчлѳх нийтийн хѳдѳлгѳѳнд анхаарлаа хандуулж байгаа нь сайн үр дүнтэй зѳв шийдэл хэмээн би лав олзуурхаж байгаа. Эрт илрүүлэг нь ѳвчилсѳн хэдий ч хүндрэхээс нь ѳмнѳ эмнэлгийн оновчтой эмчлэх боломж олгож буй сайн ажил юм. Түүний санаачилсан “Эрүүл Монгол хүн” үндэсний хѳдѳлгѳѳн энэ ѳѳрчлѳлтүүдэд эерэг нѳлѳѳлж байна. Сайн эмч, сайн удирдагч хүний санаачлага мѳн. Тэрээр ѳнгѳрсѳн хугацаанд мэс заслын эмчийнхээ хувьд нийт 6000 гаруй мэс засал хийснээс 2000 гаруй нь ѳвдѳгний үений дурангийн мэс ажилбар байжээ. “Гадаадын иргэд Mонголыг зорьж эмчилгээ хийлгэдэг, эрүүл мэндийн аялал жуулчлал хѳгжсѳн, эрүүл мэндийн салбар нь Улсын тѳсѳвтѳѳтодорхой хэмжээний ашиг орлогыг тѳвлѳрүүлдэг тогтолцоог бий болгохыг мѳрѳѳдѳж байна”. Энэ бол энэ салбартаа хүчирхэг байж, алсыг харж, салбрынхаа хѳгжлийг том зургаар харж чадаж байгаа Т.Мѳнхсайхан эмчийн амбиц. Ийм том мѳрѳѳдѳлтэй Т.Мѳнхсайхан эмч энэ УИХ-ын сонгуулийн Хан-Уул дүүргийн тойрогт МАН-аас нэр дэвшин ѳрсѳлдѳж буй юм билээ. Эрүүл мэндийн салбарт “ѲВДѲГ МѲРНИЙ ҮЕНИЙ ДУРАНГИЙН” хагалгааг нутагшуулж нэвтрүүлсэн хамтын бүтээлээрээ “Тѳрийн соёрхол”хүртсэн Т.Мѳнхсайхан эмчийг энэ сонгуульд дэмжиж байна. Тэр үйлдлээрээ үлгэрлэж яваа залуу хүн.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2024-06-22
Улаанбаатар хот