СХД-ийн Жаргалант тосгоны малчид “Шинэ хоршоо” хөдөлгөөнд нэгдэж, хөрөнгө оруулалтын зээл авч эхэлжээ.
2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөр болоход 16 хоног үлджээ. Улс даяар сонгуулийн 13 тойрогт нэр дэвшигчид сонгогч иргэдтэйгээ уулзаж, тус бүр намын мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна.
Өнөөдөр МАН-аас УИХ-ын сонгуулийн 11-р тойрог буюу СХД-т нэр дэвшигчид 21-р хорооны сонгогч иргэдтэй уулзаж, МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг үргэлжлүүлэх төлөвлөгөөг танилцууллаа.
СХД-ийн 21-р хороо Жаргалант тосгон нь Улаанбаатар хотын мах, сүү, хүнсний тодорхой хувийг хангаж ирсэн бөгөөд дийлэнх нь малчид нь хоршоо байгуулан хөрөнгө оруулалтын зээл авч үйлдвэрлэл эрхлэх техник, төхөөрөмжөө худалдан авч эхэлжээ. Тиймээс нэр дэвшигчид малчин өрхүүдэд цаашид хэрхэн өргөжиж, зах зээлийн өсөлтийг бий болгож түүхий эдээ боловсруулан хэрхэн эргэлтэд оруулах талаар танилцууллаа. Тэр дундаа тухайн тойрогт нэр дэвшигч Ч.Номин нь малчин, тариаланч гэр бүлээс гаралтай учир сонгогч иргэдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хамгийн ойр гэж үзэж байна.