Женко Х.Баттулгын наймтын хамгийн залуу нэр дэвшигч Х.Эрдэнэбаатар
УИХ-ын сонгуулийн дөрөвдүгээр тойрог Булган, Хөвсгөл, Орхон аймагт экс ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын наймтын баг өнгө нэмж байна. Энэ дунд хамгийн залуу нэр дэвшигч Хаш-Эрдэнийн Эрдэнэбаатар юм. Санхүү, эдийн засгийн чиглэлээр мэргэшиж, бизнесийн салбарт хөл тавин амжилттай яваа тэрбээр мал, ахуйг бизнес болгон харж “Чинээлэг малчин” хөтөлбөрөө таниулах чиглэлд ажилласаар иржээ.
Ардчилсан нөхдийн хамт санаачилсан “Чинээлэг малчин” хөтөлбөрөө намынхаа мөрийн хөтөлбөртөө ч тусгаад байгаа юм. “Нэг малчин өрх- нэг компани” гэх ойлголтоор ажилласнаар богино хугацаанд малчдын ашиг орлого нэмэгдэх боломжтой гэж үзэж байгаа юм. Нэг талаас малчид малын тоо толгойд бус ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхаарч, нөгөө талаас төр үүнийг нь дэмжсэн үнэ чөлөөлөх, экспортод гаргахыг дэмжсэн бодлого явуулах ёстой. Ингэснээр богино хугацаанд малчдыг чинээлэг болгох боломжтой гэж эдийн засагчийн ухаанаар тооцож яваа залуу улс төрч юм.