Өнөөдөр Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно
“Миний нэр дэвших эрхийг олгох шүүхийн шийдвэр албажсан”
“Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярын УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг олгох шүүхийн шийдвэр зургаадугаар сарын 6-нд гарсан. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг Сонгуулийн Ерөнхий Хороонд даалгаж шийдвэрлэсэн юм.
Тэгвэл тус шүүхийн шийдвэр албажсан эсэхийг “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяраас тодруулахад “Миний нэр дэвших эрхийг олгох шүүхийн шийдвэр албажсан” гэлээ. Тус шийдвэр албажсанаар “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр жагсаалтаа ахалж, УИХ-ын сонгуульд оролцохоор болж байгаа юм.