2024 оны УИХ-ын ээлжит сонгууль зургаа дугаар сарын 28-ны өдөр болно. Баянзүрх дүүрэг буюу наймдугаар тойрог таван мандаттай.
МАН-аас, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Э.Бат-Амгалан нар тойргоо зорих нь тодорхой болсон бол бусад нь өөрчлөгдөх магадлалтай байна.
Шинээр тус тойрогт Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, НИТХ төлөөлөгч Д.Энхбаяр, П.Мөнхбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны дэд сайд Б.Солонгоо, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарын горилогчдын нэрс яригдаж буй. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хувьд Баянхонгор аймгаасаа, эсвэл Баянзүрх дүүрэгт нэр дэвших эсэх нь эцэслэгдээгүй байгаа юм.
АН-ын хувьд, энэ удаагийн УИХ-ын сонгуульд хуучин нэр дэвшигчдээ халж, шинэ бүрэлдэхүүн оруулж ирэхээр ярилцаж байгаа сурагтай.
Тодруулбал, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт, Ардчилсан намын дэд дарга Ц.Жадамба, Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дарга Л.Батдэлгэр, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн орон тооны зөвлөх Т.Баясгалан, орон тооны бус зөвлөх Г.Ууганцэцэг нарын нэрс яригдаж байна.