Баримт: АНУ-аас үүсэлтэй Сайнтлоги хэмээх гаж шашны хичээлийг 2013 онд 32.000 багшид заажээ
Манай редакцад бизнес эрхлэгч, нэгэн эрэгтэй хандсан ба АН-ын дарга Лу.Гантөмөр АНУ-аас үүсэлтэй Сайнтлоги хэмээх нэртэй шашны гаж урсгалын суурийг монголд нэвтрүүлсэн бөгөөд 2013 оны зун 32.000 багшид хичээл заасан талаарх судалгаа, баримтууд үзүүлэв. Мөн энэхүү сургалтыг зааж байсан тухайн үеийн Боловсролын яамны ажилтантай бид холбогдож, энэ талаарх мэдээллийг тодруулахад үнэн хэмээн бататгасан юм.
Улс төрийн задлан видео нэвтрүүлгийг үзэх бол (3) Video | Facebook энд дарна уу.
–Та яагаад царайгаа нууцалж ярилцлага, мэдээлэл өгөх болов?
Аюулгүй байдалтай л холбоотой асуудал. Миний хийдэг ажил, бизнест харшлах эрсдэлтэй.
–Таны яриад буй сайнтлоги гэгч нь шашин уу? урсгал уу?
Дэлхийн олон оронд үүн дээр янз бүрээр ханддаг. Зарим улсад сайнтологийг яг шашин гээд бүртгэсэн байдаг. Зарим улсад бол шашин гэж бүртгэж авдаггүй. Шашин гэж бүртгэхийн давуу тал нь санхүүгийн хувьд орлогоос нь татвар авах асуудал нь хөнгөрдөг. Тухайлбал Германд сайнтлогийг экстримист урсгал, аюултай гэсэн байр сууринаас ханддаг. ОХУ, Европийн ихэнх орнуудад сайнтлогийг гаж урсгал гэж үзэн хориглосон байдаг юм.
–Яг юуг нь гаж хэмээн үзэж байна вэ?
Иргэдийн сэтгэл санааны дархлаанд эрсдэл учруулах боломжтой үйлдлүүд гэж үздэг. Энийг ярихын тулд сайнтологи гэдэг үлгэрийн түүхийг ярих ёстой болно. Энэ сайнтлогийг үүсгэн байгуулагч нь Эл Рон Хаберт гэдэг зөгнөлт зохиолч байсан юм.
Шашныг үүсгэн байгуулагч Эл Рон Хаббарт
Америкт 1940-өөд онд нэлээн олон зөгнөлийн ном бичиж, номын борлуулалт нь муу байхаар нь 50-иад онд Иаянитик гэж ном гаргасан. Иаянитик гэдэг нь одоогийн сайнтологи гэж нэрлээд байгаа урсгалын суурь нь.
Тэгээд 50-иад оны дундаас ийм сайнтологи гэдэг шашин гаргасан. Сайнтлогийн бэлгэ тэмдэг нь хас тэмдэг байдаг ч христийн шашинтай ямар ч холбоогүй. Буддын, лалын шашинтай ч холбоогүй. Түүхийг нь харахад хүүхэлдэйн киноны үлгэр шиг, зөгнөлт зохиол шиг юм байгаа.
Сайнтлогийн зохиогч Эл Рон Хаббартын бичсэн ном
Сайнтологийн гэж ярьж байгаа нөхдүүдийн тайлбар нь бол, “Манай галактикт 70-аад сая жилийн өмнө хүмүүс амьдардаг байсан. Тэдний муу удирдагч Ксену гэдэг нөхөр хүн амынхаа тоог цөөрүүлэх зорилгоор хэдэн нөхдүүдийг хөлдөөгөөд наашаа манай дэлхий рүү явуулчихсан гэж байгаа. Дэлхий дээр ирээд нөгөө нөхдүүдийг нь галт уул руу хийчихсэн байтал устөрөгчийн бөмбөлөг дэлбэлээд тэр бүх хүмүүс нь үхсэн. Тэр үхсэн сүнснүүдийг нь тайтум гэж нэрлэдэг. Тайтум нь дэлхийгээр тархчихсан. Тэр тархсан тайтумууд эхийн хэвлийд байгаа урагт хүртэл нэвтэрч, хүмүүсийг эзэлдэг гэх.
Тэр тайтумд эзлэгдсэн хүмүүсийг аврахын тулд сайнтлогочид ажилладаг. Тэднийг аврах нь олон шаттай. Дээд шат хүртлээ явахад АНУ-д нэг сая доллар зарцуулдаг.
Бид энэ талаар тухайн үед Боловсролын яаманд ажиллаж байсан, энэ хөтөлбөрт арга зүйчээр ажиллаж байсан эмэгтэйтэй товч, утсаар ярилцлаа.
Тэрээр, “ Хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын хөтөлбөр гээд Украйнаас ирсэн байх аа, Камарова гээд багш хэрэглээний боловсролын хичээлийг анх зааж эхэлсэн. 2013 оны 3-р сард сургагч багш нарыг нь бэлдээд л, яамнаас зохион байгуулаад, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн арга зүйч нарыг сургагч багш нараар бэлдсэн. Ерөнхийдөө 32.000 багшид заана гэдэг зорилго тавьсан. Хүнийг бүр хүчлээд, эвгүй байдалд оруулаад, за тийм ээ гэж хэлтэл нь явах гээд байгаа юм шиг санагдаж байсан. Зарим сургагч багш бол энэ Сайнтлогийн шашны үндэс яваад байх шиг байна гэдгийг мэдэрсэн. Гол нь тэр Рон Хаббартын ном л байсан даа. Тэр үед сайдыг, Насанбаяр даргыг Мүүний шашинтан гэдэг яриа их гарсан. Яг үнэндээ бол Мүүний шашныг сурталчлаагүй. Сайнтлогийн шашны эх үүсвэрийг л хэдэн багш нарт суулгасан. Тэгээд л багш нарт хичээл зааж байсан багш нар хоорондоо ярилцаад бүгдээрээ энэ хичээлийг бүрэн айхтар сайн орж болохгүй юм байна гэж ярилцаж байсан.
2013 оны Боловсролын яамны тайланд дурдсанаар, Сайнтлогийн ном хэвлэхэд төсвөөс 73 сая төгрөг зарцуулсан байна. Мөн сайнтлогич Бернард Персиг урьж, багш нарт хичээл заасан тухай тайлагнажээ.
2018 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс гаргасан харьцуулсан судалгааны тайланд Сайнтлогийн шашны хичээлийг Боловсролын яам ороод байгааг бичжээ.
ОХУ, Герман, Франц зэрэг улсуудад энэхүү сайнтлогийн шашныг хориглож, байсан баримтууд цахим орчинд байгаа ба олон улсын томоохон хэвлэлүүд ч сайнтлогийн шашны талаар анхааруулан бичиж байжээ.
Мөн Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч Сайнтлогичид Монголд хэрэглээний боловсролын хичээх заах тухай мэдээ нийтэлж байсан байна.
Мөн Сайнтлогийн албан ёсны вэб сайтад Монголын хүүхэд, багш нарт хэрэглээний боловсролын хичээл зааж байгаа тухай мэдээнүүд ч оруулж байжээ.