Багануур дүүрэгт Батарей хуримтлуурын станцын барилга угсралтын ажил дуусав
Украины парламент саяхан гурав хүртэлх жилийн хоригдох ял авсан хүнд гэмт хэрэг үйлдээгүй хоригдлуудыг сайн дурын үндсэн дээр цэрэгт алба хаах боломж бүрдүүлсэн хуулийг баталлаа.
Хүчин хийсэн, авлига авсан, өгсөн ялтнууд болон онц ноцтой гэмт хэрэгтнүүд уг хуульд хамрагдахгүй. Харин хөнгөн гэмт хэрэг хийсэн гурав хүртэлх жилийн ялтай хоригдлууд сайн дураар алба хаавал ялыг нь хөнгөлөхөөр тусгажээ.
Ингэснээр бие бүрэлдэхүүний хомсдолд орсон тус улсын зэвсэгт хүчинд тодорхой хэмжээний тус үзүүлнэ гэж үзжээ.
Эх Сурвалж; CNN